Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2018, 07:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/neod2018096.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 09 сарын 26-ны өдөр Хархорин сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр "Архигүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Архигүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ аяны хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор байгууллага аж ахуйн нэгжид туг, дэвтэр аялуулах хуваарийн дагуу сумын нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.     Өдөрлөгт шүүх, шүүхийн тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулан газар дээр нь хүссэн мэдээллийг өгч, нэхэмжлэлийн загварын маягт, гарын авлагаар хангаж ажиллаа.

 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/neod2018091.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/neod2018093.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/neod2018094.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/neod2018095.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 25   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031