Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-08-2018, 04:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Эрдэнэбазарын Дулмаад хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхийшүүгч Эрдэнэбазарын Дулмааг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойдзориулсан "Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” сэдэвт уралдаанд "Сум дундын шүүхийн шүүгч” номинацид хэргийн хөдөлгөөний удирдлагын манлайлалын үзүүлэлтээрээ шалгарч "ТЭРГҮҮНИЙ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧ”-ээр шалгарсан билээ.

Төрөлх Ховд аймгийн шүүхийн хамт олноос нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаад болон тус шүүхийн шүүгч, захиргааны ажилчдад албан ёсоор уншиж танилцуулан, халуун баяр хүргэсэн юм.

Тус мэндчилгээнд "Ерөнхий шүүгч Э.Дулмаа нь Ховд аймаг дахь анхан шатны шүүхэд шүүгчээр анх томилогдож, шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, шүүгчийн ажлын гараагаа Ховд нутгаас эхэлж, ажил, мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжиж, байнга дэвшин ажиллаж байгаа хөдөлмөрийн эрхэм алдар түүхтэй тэргүүний шүүгч” гэдгийг тусгайлан онцолж, баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр, их амжилт хүсэн ерөөсөн юм.
 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/mendchilgee.jpg
 
 
 
 

 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/toot2018.07.jpg

Нийтэлсэн admin   Үзсэн: 53   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031