Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2017, 15:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ИРГЭД ШҮҮХЭД ТАЛАРХСАН СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

http://kharkhorincourt.gov.mn/file2017/44-1.jpgНамайг Сэрээгийн Батдэлгэр гэдэг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл зүйл суманд 1987 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн. Одоо 50 настай. Би хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань тооцогдохгүй байгаа. Ийм учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

 

Энэ шүүхээр үйлчлүүлэхэд маш таатай байна. Өмнө нь шүүх гэхээр хүмүүс их цэрвэдэг байсан. Харин одоо орчин нөхцөл, ажилчид албан хаагч нар шүүхээр үйлчлүүлж байгаа бүх иргэдтэй эелдэг сайхан харьцаж байгаа нь маш сайхан санагдаж байна. Тэр тусмаа шүүх гэдэг бол захирч зандардаг байгууллага биш, жинхэнэ үйлчилгээний байгууллага болсон байна гэж бодож байна. Цаашид энэ хэвээр ажиллах хэрэгтэй. Миний насны хүмүүсийн хувьд аливаа зүйлийг нүдээр харж байж итгэдэг болсон байдаг. Тиймээс би одоо шүүхийн шинэчлэлийг нүдээр харж сууна. Мөн шүүх хуралдааныг коридорт байгаа дэлгэцээр нээлттэй харуулдаг болсон байна. Энэ нь шүүх шинэчлэгдэж, илүү нээлттэй ил тод болсон байгааг харуулж байна.

 

Миний хувьд өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Харин хүмүүсийн амнаас дам сонсож айдас хургадаг байсан. Гэхдээ энэ байдал алга болсон байна. Мөн шүүхийн байрыг маш сайхан тохижуулж зассан байна. Шүүхээр үйлчлүүлэхэд орчин нөхцөл сайхан болсон байна.

 

Зарим байгууллагаар үйлчлүүлэхэд хөдөөний хүн юу мэдэх вэ мэтээр бодож харьцаж байдаг. Гэтэл энэ шүүхээр үйлчлүүлэхэд ийм асуудал тулгараагүй. Бүгд надтай эелдэг харьцаж байна. Үүднээс эхлээд шүүх хурал орох хүртэл бүгд таатай харьцсан.

Мөн хэргийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн та бүхэнд маш их баярлаж байна.
Нийтэлсэн admin   Үзсэн: 153   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031