14-10-2015, 16:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/61-1.JPG

       Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн иргэн Д.Галсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргажээ. Гэр нь галын аюулд өртөн, бичиг баримт нь шатаж үрэгдсэн учир 1973 оноос 1975 онд Сангийн аж ахуйд, 1978 оноос 1990 онд 34 дүгээр баазад, 1990 оноос 1995 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна. Шүүх түүний хүсэлтийг чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилж байгаа талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/61-2.JPG

 

-Та ямар асуудлын улмаас шүүхэд хандах болсон бэ?

-Ах нь өндөр насны тэтгэвэрт орох нас болчихоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан юм. Учир нь би хөдөлмөрийн дэвтэр бүх бичиг баримтуудаа үргэдүүлсэн учраас Өвөрхангай аймгийн архиваас лавлагаа авч, өөрт байгаа нотлох баримтуудаа хавсарган шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.


 

-Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?

-Шийдвэрлүүлж байсан. 2014 онд миний бичиг баримтууд дээрх нас зөрүүтэй байсан учир төрсөн он тогтоолгохоор шүүхэд хандаж байсан.

 

 

-Жирийн иргэн хүн шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлээд явахад энэ байгууллага ямар байдлаар хандаж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна. Иргэний хувьд ямар санал бодолтой байна вэ?

-Шүүхэд хандаж, үйлчлүүлж байхад шүүхийн албан хаагчид таагүй хандаж, харьцаж байсан удаагүй. Урьд нь 2014 онд асуудлаа шийдүүлэхэд ч, энэ удаад ч гэсэн урьд урьдынхаасаа илүүтэйгээр шүүхийн ажилтнууд найрсаг соёлтой угтан авч, хөнгөн шуурхай үйлчилж байсан. Сүүлийн үед шүүхийн шинэчлэлийн талаар телевиз радиогоор байнга ярьж байгаа. Ер нь шинэчлэл хийх цаг нь ч болсон гэж ах нь боддог. Ер нь шүүхийн байгууллага шинэчлэгдэж байгаа нь энэ удаад маш их мэдрэгдлээ. Хаалгаар орж ирэхэд угтаж авч байгаа Тахарын алба, мэдээлэл лавлагааны ажилтнаас эхлээд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын иргэдэд үйлчилж байгаа зан харилцаа, биеэ авч яваа байдал зэрэг нь сайжирсан байгаа нь харагдаж байна. Мөн шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болсон, шүүх хуралдааныг хүртэл дэлгэцээр хараад суух боломжтой болсон зэрэг шинэчлэгдсэн зүйл их байна.

 

 

-Цаашид бид юуг анхаарч ажиллавал зүгээр гэж та бодож байна.

-Ер нь бол энэ бүх шинэчлэлээ улам сайжруулж, үргэлжлүүлэхийг та бүхэнд хүсье.

Ах нь маш их баярлаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1123   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд