23-06-2020, 03:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдийн төлөөлөгчийн ганцаарчилсан сургалт хийлээ

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа2020 оны иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөөс Г.Одонхүүг сонгон ганцаарчилсан уулзалт, сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Ганцаарчилсан уулзалт, ярилцлагын үеэр "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/06-23.JPG

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.

Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага, ил захидал өглөө.

Н.Мөнхнасан
Нийтэлсэн admin   Үзсэн: 522   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд