“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БОДИТ БИЕЛЭЛТ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-05-2019, 09:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БОДИТ БИЕЛЭЛТ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс санаачлан Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс - 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай "Шүүхийн шийдвэрийн бодит биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөнийгэнэ сарын 24-ний өдөр 423-р нээлттэй, хаалттай хорих ангийн хурлын танхимд зохион байгууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-5.JPG

Тус зөвлөгөөнийг нээж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа хэлсэн үгэндээ "Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн баримт бичиг мөн бөгөөд шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, шүүхэд итгэх ард иргэдийн итгэлийг тодорхойлоход шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтайг онцолж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, прокурорын байгууллагуудад тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийг оролцогчид хамтдаа тодорхойлох, шүүхээс оногдуулж байгаа ялын биелэлтэнд хяналт тавих эрх бүхий прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдрийн уулзалтыг анх удаа зохион байгуулж байна” гэв.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24.JPG 

Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат уулзалт, зөвлөгөөнийг удирдан явуулж, удирдамж, хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу Ерөнхий шүүгч Э.Дулмаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 2017, 2018, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар эрүүгийн болон иргэний, зөрчлийн хэрэгт гүйцэтгэх хуудас бичигдсэн талаар статистик тоо баримтуудыг танилцууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-1.JPG

Мөн Хархорин сум дахь Сум дундын ерөнхий прокурор Ш.Баасандорж "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь прокурорын оролцоо, түүний чиг үүрэг, мөн чанар”, хяналтын прокурор Ч.Батзориг "Нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлт, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солиулах нь”, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Замбага "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт”, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Батбаяр "Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлт, цаашид анхаарах асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байрны дарга, хошууч А.Гантулга "Хорих болон цагдан хорих шүүхийн шийдвэрийн биелэлт” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-2.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-3.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-4.JPG

Зөвлөгөөний үеэр Ерөнхий шүүгч Э.Дулмаа "шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт” мэдээллээс үзэхэд 2017, 2018, 2019 оны 1 дүгээр улирлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт 88-90 хувьтай байгаа нь тус шүүхээс гарч буй шийдвэрийн биелэлт хангалттай гэж үзэж болохоор байгааг онцолсон.

Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандоржоос эвлэрүүлэн зуучлах ажиллагаа (Сум хөгжүүлэх сангийн зээл) болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор прокурорыг оролцуулах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтанд хяналт тавих ажлыг зохион байгуулах, сайжруулах, энэ төрлийн ялаар шийтгэгдсэн ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүлээлгэн өгсөн даруйд эрх, үүргийг тайлбарлаж, зайлсхийсэн тохиолдолд ялыг хорих ялаар солих талаар сануулах зэрэг сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг өрнүүллээ.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-7.JPG

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих”, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт заасан "шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох байгууллага, иргэнд хүргэх, шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавих, холбогдох байгууллагад шаардлага тавих ажлыг зохион байгуулах” тус тус гэж заасны дагуу холбогдох хууль болон журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хамтын ажиллагааг сайжруулах талаар тус шүүх болон Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагуудтай санал солилцож, улирал бүр шүүхийн шийдвэрийн статистик мэдээг тус шүүхэд хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-24-6.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 81   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Зургаадугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930