17-02-2015, 10:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэд шүүхийн талаар

Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлж ажиллах зорилгоор тус шүүх нь 2013 оны 11 дүгээр сард шүүх хуралдааны танхимуудад микрофон, камер байрлуулж шүүх хурлын үйл явцыг дуу дүрсээр баталгаажуулдаг болсон. Бичигдэж буй бичлэгийг үүдний хүлээлгийн хэсэгт дэлгэцээр үзүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд шүүх хуралдааныг ихэд сонирхон үздэг болсон.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/7-1.jpg

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн иргэн Мягмарсүрэнгийн Ганчулуунтай ярилцлаа.

Асуулт: Та шүүхийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

Хариулт: Би энд өнөөдөр дүүгийн минь хэрэг таслагдах гээд ирсэн. Шүүх миний бодож байснаас өөр байна. Сайхан байртай, сайхан орчинтой болжээ. Хэлсэн ярьсан зүйл нь тов тодорхой гарч, шүүх хуралдааны танхимд байгаа юм шиг л байна. Энэ бол их ардчилалтай сайхан байна. Хийсэн хэргийнх нь талаар, хуулийн зүйл заалтыг үндэслэлтэй тайлбарлаж өгч байгаа нь үзэж суугаа бид бүхэнд ойлгомжтой байна.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/7-2.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 970   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд