Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-03-2019, 02:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Мэтгэлцээний тухай ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sur03211.jpg 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дах Сум дундын шүүхийн 2019 онд хийх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "Мэтгэлцээн гэж юу вэ? Мэтгэлцээний тухай ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sur03214.jpg


 http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sur03213.jpg

Сургалтаар мэтгэлцээн гэж юу вэ?, мэтгэлцээн нь ямар ямар төрөлтэй байдаг вэ?, хуульч нарт мэтгэлцээнд суралцах нь ямар үр нөлөөтэй байдаг талаар мэдээлэл өгөв. Мөн мэтгэлцээнээр хичээлсэнээр хувь хүнд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж, сургалтанд суусан хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгөв. Сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд идэвхитэй хамрагдлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sur03212.jpg

Нийтэлсэн admin   Үзсэн: 88   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Дөрөвдүгээр сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930