23-09-2019, 09:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шалгалтын илтгэх хуудас танилцууллаа

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-20.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 09 дугаартай "Хуваарь баталж, комисс томилох тухай” тушаалын дагуу томилогдсон хэргийн хөдөлгөөнийг шалгах комисс эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт, иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон шүүхэд албан хэрэг хөтлөх журмыг, эрүүгийн болон иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, сайжруулах зорилгоор шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч нарын "Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг”-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаан дахь ажлыг шалгалаа. Шалгасан илтгэх хуудсыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт шалгалтын комисс танилцууллаа.

Шалгалтын явцад Эрүү болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны "Нэгдсэн систем”-ийг үе шат бүрийг хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн тулгаж, "Нэгдсэн систем”-д эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл, баримтууд орсон эсэх, мөн эрхийн актын стандарт, эрхийн актын өнгөн хувь бүрэн байгаа эсэх, хариуцсан эрүү, иргэний албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн дэвтрийг бүрэн хөтлөгдсөн эсэхэд дотоод хяналт хийж ажиллаа.

Илтгэх хуудсанд дурдсанаар алдаа дутагдал гараагүй байна.
Нийтэлсэн admin   Үзсэн: 783   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд