15-10-2018, 04:18   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:


1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баттөмөрт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Чойжилсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

 

 

Иргэний шүүх хуралдаанаар:


1. Н.Цэгмэдийн нэхэмжлэлттэй Б.Баасанд холбогдох 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

2. Ч.Батмөнхийн нэхэмжлэлттэй Т.Алтангэрэлд холбогдох 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

3. С.Пагамын хүсэлттэй төрсөн он тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4. Ё.Наранмандахын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

5. Р.Сономжамцын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

6. Д.Төмөрдуламын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан

7. Г.Эрдэнэчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 582   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд