13-02-2018, 18:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэстэй “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” талаар хамтарсан төлөвлөгөөг баталлаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/tuv20180213a.jpg

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяртай уулзалт зохион байгуулж, "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталлаа.

 

Уг төлөвлөгөөнд 20 ажил тусгасан бөгөөд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр болон бусад холбогдох ажилтнуудтай "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангаж цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/tuv20180213b.jpg

Нийтэлсэн admin   Үзсэн: 1023   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд