Нүүр хуудас > Мэдээлэл > Цагдаагийн хэлтэстэй уулзалт зохион байгууллаа

Цагдаагийн хэлтэстэй уулзалт зохион байгууллаа


27-09-2017, 15:00. Зохиогч: admin

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/66-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг”-ийн ахлах байцаагч шинээр томилогдсонтой холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Отгонбаяр, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах байдлын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Баатардалай нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмыг хэрэгжүүлэх, Цагдаагийн хэлтэстэй хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө” төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлт, харуул, хамгаалалтын цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлыг сайжруулах талаар харилцан санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.



Бусад