Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчдэд зориулсан эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

Шүүгчдэд зориулсан эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ


23-08-2014, 14:42. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан хамтран зохион байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт” өнөөдөр эхэллээ. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголтыг эрх зүйн онол, харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэхээс гадна шүүгчдийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, тайлбарлан хэрэглэхур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт чиглэгдэж байна. Сургалт 2014 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд явагдах бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын шүүхийн нийт 80 шүүгч хамрагдаж байна. Сургалтыг ХБНГУ-ын Мюнхены их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн багш,доктор Петер Казиске удирдан явуулж байна.




Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад