14-12-2016, 09:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт” өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхэллээ. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, энэ удаагийн сургалтын агуулга, онцлогийн талаар танилцууллаа. Сургалт 12 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.



 

Энэхүү сургалт шүүхийн тамгын газрын дарга нарын шүүхийн захиргааг удирдах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээний соёлын талаарх мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагын практик-хэрэглээний арга барил, мэргэшлийг сайжруулахад чиглэнэ.

Сургалтаар шүүхийн тамгын газрын дарга нар Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн жишиг танхим, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байртай танилцаж шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны сайн туршлагыг судална.

Сургалтын сүүлийн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарн 16-ны өдөр Шүүхийн тамгын газруудын 2016 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ болох юм.


Нийтэлсэн admin   Үзсэн: 600   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд