23-09-2014, 13:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ОРОН НУТАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙГДЭВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн удирдамжийн дагуу Дотоод аудитын алба нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх, Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх, Сум дундын 8 дугаар шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Сум дундын 9 дүгээр шүүхүүдийн тамгын газарт 2013 он, 2014 оны эхний 6 сарын байдлаарх санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтын ажлыг гүйцэтгэж үнэлэлт, дүгнэлт өгөв.

 

Энэхүү ажлын дүнд дээрх тамгын газруудад хугацаатай зөвлөмж, зөвөлгөө хүргүүлж биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тооцож ажиллахаар боллоо

 

 

 

 

ШҮҮХИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА

Нийтэлсэн admin   Үзсэн: 1090   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд