26-02-2016, 18:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Иргэний нэгдсэн програм" сэдэвт сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2016/7-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Иргэн – 2014” програмын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус шүүхийн шүүгч, тамгын газрын дарга, шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/7-2.JPG

Уг сургалтын үеэр "Иргэн – 2014” програмын ерөнхий мэдлэг, ойлголтын талаар тест боловсруулан сургалтанд оролцогчдоос сорил авсан бөгөөд иргэний нэгдсэн системийн туршилтын хувилбар ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт процесс болон нэхэмжлэл, хэрэг шүүх хүлээн авахаас эхлээд архивт шилжүүлэх хүртэл ажиллагааг хийж гүйцэтгэн, харилцан ярилцлаа.
Нийтэлсэн admin   Үзсэн: 928   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд