27-04-2015, 10:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг – 2015” арга хэмжээний 4 дүгээр бүсийн тэмцээн зохион байгуулагдав

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг – 2015” арга хэмжээний 4 дүгээр бүсийн тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдав.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/34-1.JPG

Тэмцээнд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар гэсэн 5 байгууллагын баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, шатар, биллъярд, ур чадвар гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/34-2.JPG

Тус тэмцээнээс Сум дундын 18 дугаар шүүхийн баг тамирчид гар бөмбөг /эрэгтэй/ хүрэл медаль, биллъярд /эмэгтэй/ шүүгч Б.Сарантуяа алтан медаль тус тус хүртлээ.

Зохион байгуулагч Дундговь аймаг дахь шүүх, шүүхийн Тамгын газрын хамт олон болон тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/34-3.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 908   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд