1-08-2022, 03:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас шүүгч, албан хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж "Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталлаа.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчид мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, өдөр тутмын ажлаасаа туршлага хуримтлуулан тасралтгүй суралцах, тэдний бүтээлч санал, санаачилгыг дэмжих, урам зориг бий болгох хэлбэрээр ажлын орчин суралцах таатай нөхцөлийг олгодог, манлайллын бүлгийг дэмжсэн суралцагч байгууллага болох юм 

Уулзалтаар Ерөнхий шүүгч, шүүгч нар хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 377   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд