5-07-2022, 19:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 221 дугаар тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын тамгын газрын даргаар Д.Долгормаа томилогдсон бөгөөд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэнтэй ажил хүлээлцлээ.

 

   Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар ахлаж, гишүүдэд хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ч.Ханддулам, тооцооны нягтлан бодогч С.Угтахбаяр, тус шүүхийн ахлах нягтлан бодогч Б.Батмөнх, нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны ажилтны сургалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Ган-Эрдэнэ нар чиг үүргийн дагуу ажиллав.

    Арга хэмжээний хүрээнд тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн шүүхийн тамгын газрын даргыг томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг уншиж сонсгосон бөгөөд шинээр томилогдсон тамгын газрын даргад тамга, тэмдгийг хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүслээ.



Шүүхийн тамгын газар


Нийтэлсэн admin   Үзсэн: 678   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд