28-04-2015, 10:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарын сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарын сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. 

Сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтнууд нийт 26 сургагч багш нарт сургалтын удирдамж, төлөвлөгөө боловсруулах, гарын авлага бэлтгэх, заах арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмших чиглэлээр Монголын Лектор төвийн сургагч багш нар, шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референтүүд сургалтыг явуулна.


Сургалт 3 өдөр үргэлжлэн шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалтын удирдамжийг нэгтгэн боловсруулж, сургагч багш нартай хамтран ажиллах гэрээ байгуулах юм.



 

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн admin   Үзсэн: 898   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд