2-05-2022, 09:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2022" ӨДӨРЛӨГ ЯВАГДАЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ өдрийг тохиолдуулан 21 аймагт "Хуульчийн про боно өдөр-2022” өдөрлөгийг өнөөдөр /2022.05.02/ "Манлай тод" хүнс, барааны захын хойд хаалганд зохион байгуулж байна. 
Өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслахууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 399   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд