18-04-2022, 04:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийнгишүүн Л.Энхбилэг, Р.Онончимэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулах зорилгоор тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр томилолтоор ажиллалаа.

Уулзалтын эхэнд тус шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан шүүн таслах ажиллагааны, тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар танилцуулга хийж тус шүүхийн тамгын газрын 2022 оны 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажил болон шүүгч, албан хаагчдын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд "улирлын ажил хариуцсан баг” ажиллуулж байгааг онцлон, цаашид олон нийтэд чиглэсэн ажилд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Дараа нь ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож, асуултанд хариулж, шүүхийн байр танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.

 

 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 413   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд