5-10-2020, 12:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга О.Хишигсүрэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Бээжин болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах байдлын ажил хариуцсан алба хаагчидтай уулзалт хийлээ.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/10-02.jpg

Уулзалтын үеэр "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмыг хэрэгжүүлэх, Цагдаагийн хэлтэстэй хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө” төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлт, харуул, хамгаалалтын цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлыг сайжруулах талаар харилцан санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.
Нийтэлсэн admin   Үзсэн: 485   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд