21-09-2020, 11:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Бат-Өлзий суманд нүүдэллэн ажиллалаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах А.Батцог, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал 2 өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллалаа.

Нүүдэллэн ажиллах үеэр Бат-Өлзий сумын 10 гаруй иргэдийн нэхэмжлэл материалыг хүлээн авч, 40 гаруй иргэнд мэдээлэл өгч, гарын авлага, брюшур зэргийг тараалаа. Мөн нээлттэй шүүх хуралдаан хийж, хэргийг тухайн орон нутагт нь шийдвэрлэж ажиллалаа.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/09-17.JPG
Н.Мөнхнасан
Нийтэлсэн admin   Үзсэн: 565   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд