20-04-2020, 09:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Гандөштэй уулзаж ярилцлаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/04-17.jpg

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Та шүүх дээр ямар хэрэг маргааны улмаас үйлчлүүлж байна вэ?

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Би өөрийн үйлчлүүлэгч нарын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байна.

 

Та хэдэн оноос эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж байна вэ?

Би 2018 оноос эхлэн тус суманд өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 

Шүүхээр байнгын үйлчлүүлж байдаг хүний хувьд шүүхийн талаар сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцахгүй юу.

Ардчиллын үнэт зүйл бол хууль заавал биелдэг хэрэгждэг, түүнийг зөрчвөл хариуцлага гарцаагүй байдаг шударга ёс тогтсон байх явдал юм.

Шүүхийн хаалгаар орж гарч, шүүхтэй харьцаж явдаг хуульчийн хувьд, шүүхийн албан хаагч байсан хүний хувьд шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд батлагдан мөрдөгдсөнөөс хойш бодит байдлыг ажиглахад үр дүн гарсан нь харагдажбайна. Шүүхийн албан хаагчдын харилцаа хандлага, ур чадвар илт сайжирч, ард иргэддээ нээлттэй болж байгаа гэдэг нь харагдаж байна.

Иргэдийн дунд шүүхийн байгууллага гэхээр хорьдог, шийтгэдэг, цээрлүүлдэг байгууллага гэж хүмүүс ойлгодог, шүүхийн үүдэнд дандаа болохгүй, бүтэхгүй, гэмт хэрэгтнүүд дуудагдан очдог гэсэн үзэл бодолтой, ойлголттой цаг үе байсан. Үндсэн хуультай нийцүүлэн шүүхийн шинэтгэл үе шаттайгаар хэрэгжиж эхлэснээр хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дэг, журмыг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хэн боловч шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдсан юм. Иймд иргэдийн итгэл нэмэгдэж байгаа болов уу гэж бодож байна.

Ер нь Монголчууд бид хууль, шүүхэд итгэсээр ирсэн уламжлалтай. Ийм чучраасхоорондоо яриад учраа олохгүй, хүнд хэцүү асуудал тулгарахад шүүх, хуулиараа явж учраа олноо гэсэн итгэлтэй байдаг. Энэ утгаараар шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилсээр байна. Нөгөө талаар хууль зүйн зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчид болоод үйлчлүүлж байгаа иргэдийн шүүхэд итгэх итгэл нь дээшилж байгаа нь харагдаж байна.

 

Шүүхийн талаар нэмж хэлэх зүйл байна уу?

Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлаж ажилладаг. Миний хувьд үйлчлүүлэгч нарын эрх ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалахын тулд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох тохиолдлууд их байдаг. Энэхүү хуралдаануудад оролцоход шүүх хуралдаан давхцах болон бусад ажлын шалтгаанаар Арвайхээр сум руу очиж чадахгүй байх тохиолдол олон байдаг. Энэ тохиолдолд тус шүүхийн тамгын газарт хүсэлтээ гаргаж, Хархорин сумаасаа онлайнаар шүүх хуралдаанд оролцож байгаа нь зардал мөнгө, цаг хугацаа их хэмнэж байна. Энэ бол шүүхийн шинэчлэлийн бидэнд мэдрэгдэж, ард иргэддээ ойртож байгаа бас нэг чухал зүйлсийн нэг юм. Өөр ярьвал шүүхийн шинэчлэлийн талаар их зүйл байна. Товчхон хэлэхэд шүүх их шинэчлэгдэж байна.

 

Танд баярлалаа. Таны цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 575   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд