12-03-2020, 10:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. М.Чулуунцэцэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. М.Б-ын нэхэмжлэлтэй Э.Т-д холбогдох "Машин буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3. Д.Долгормаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. М корпорацийн нэхэмжлэлтэй Р.Н-д холбогдох "601.420 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5. П.Л-ын нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Б.Ц-ын нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох "750.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

7. Д.Нармандахын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

 
 
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 376   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд