25-11-2019, 09:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчдийн салбар хорооноос санаачлан “Монгол бахархалын өдөр”-ийг зохион байгууллаа

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-3.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүгчдийн салбар хорооноос санаачлан "Монгол бахархалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, үндэсний өв соёлоо дээдлэн хамгаалах, хөгжүүлэх зорилгоор шүүхийн шүүгч, албан хаагч нарын дунд "Дээлтэй Монгол” өдөрлөгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-4.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-5.JPG

Тус өдөрлөгийн үеэр үндэсний уламжлалт наадгай болох шагай шүүрэх, морь уралдах зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд шагай шүүрэх тэмцээнд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, морь уралдах тэмцээнд галч Д.Гомбожав тэргүүллээ. Мөн Монгол бахархалын өдөртэй холбогдуулан асуултын тэмцээн явуулахад шүүгчийн туслах Б.Хулангоо шалгарсан юм. Тэргүүлсэн албан хаагчдад арвижахын бэлгэдэл болгон модон авдар бэлэглэсэн.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-6.JPG 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-7.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-8.JPG

Өдөрлөгт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нар идэвхтэй хамрагдаж үндэсний дээл хувцасыг иж бүрэн өмсөж оролцлоо.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-22-9.JPG


 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүгчдийн салбар хороо

Нийтэлсэн admin   Үзсэн: 640   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд