2-11-2017, 19:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумдад нүүдэллэн ажиллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/82-1.JPG 

Тус шүүхийн үйл ажиллагааг хөдөөгийн иргэдэд сурталчлах, шүүн таслах ажиллагааг орон нутагт явуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Ц.Дагиймаа, шүүгчийн туслах Б.Сосорбарам, Б.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, А.Батцог, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар тус шүүхийн харъяалан ажилладаг сумдууд болох Өвөрхангай аймгийн Бүрд суманд 10 дугаар сарын 30-ны өдөр, Баян-Өндөр суманд 10 дугаар сарын 31-ний өдөр, Есөнзүйл суманд 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус нүүдэллэн ажиллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/82-2.JPG

Энэ хугацаанд онцгой ажиллагааны 63 иргэний хэргүүдэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж, шийдвэрлэн ажиллаа. Мөн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн дээрх сумдад талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж, нийт 15 өргөдөлд талууд эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулж ажилласан ба ажиллах явцад 4 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 3 өргөдөл хүлээн авч, бүртгэлд оруулав.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/82-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 813   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд