27-10-2017, 17:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Онцгой байдлын хэлтсээс сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын хүсэлтээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Б.Өсөхбаяр, ахлагч А.Чимгээ нар тус шүүхийн албан хаагчдын гамшигаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын аюулгүй ажиллагааг хангуулах, гал түймэр унтраах анхан шатны мэдлэг олгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд сургалт зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/80-1.JPG

Сургалтын үеэр осол гэмтэл гарсан үед ажиллах анхан шатны мэдлэг, анхны тусламж үзүүлэх зэрэг ойлголтуудыг шүүгч нар болон шүүхийн захиргааны албан хаагч нарт өгсөн юм. Сургалтанд хамрагдсан албан хаагч нар галын хорны аюулгүй ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/80-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 855   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд