"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас "Шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хуулийг сурталчилах” зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдээлэл хийлээ.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат "Тамгын газрын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”, "2017 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ”, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар”, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа "Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.
Сургалтанд тус сумын Засаг дарга Л.Энхбат, Иргэдийн
хурлын дарга Л.Ганбат, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ болон төрийн захиргааны
албан хаагч нар оролцсон бөгөөд төрийн сангийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч
нар сум хөгжүүлэх сангийн зээл, хөршийн маргаан, байгаль орчны байцаагчийн
улсын шийтгэврийн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан бөгөөд 16
албан хаагчаас "Шүүхийн үйлчилгээний талаарх санал асуулга” авч ажилласан.