30-06-2017, 14:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ХИЙСЭН ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр  сарын 12-ны өдрийн А/113 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын гурав дахь  хэсгийн 2.2.7, 2.19 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед шүүгч, шүүхийн ажилтнууд, прокурор, өмгөөлөгч бусад хэргийн оролцогч нарын амь нас, эрүүл мэнд, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс болон бусад байгууллагуудын хамтын ажиллагаа болон алба хаагчдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготойгоор "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургуулилтыг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/51-1.JPG 

 

 

Дадлага сургалтыг дараах чиглэлүүдээр зохион байгуулав. Үүнд:

-Шүүхийн гадна орчинд эмх замбараагүй байдал үүссэн үед авах арга хэмжээний хүрээнд:

1. Шүүхийн байрны гадна шүүгдэгчийн ар гэрийнхэн болон найз нөхөд нь үймээн самуун үүсгэж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, шүүхийн байр луу дайрч, шүүх, шүүгчийн аюулгүй байдалд аюул заналхийлсэн үйлдэл гаргасан ба улмаар шүүхийн байрны гадна үүссэн эмх замбараагүй байдал даамжирч шүүхийн аюулгүй байдлыг хамгаалж буй цагдаагийн алба хаагчдын ухуулга тайлбарт орохгүй шүүх рүү дайрч эхлэх үед тус сумын цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн алба хаагчид ирж шүүхийн байрны аюулгүй байдлыг хангаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон толгойлон оролцож буй этгээдүүдийг баривчлах, саатуулах, оролцогчдыг тараах ажиллагааг явууллаа.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/51-2.JPG

-Шүүх хуралдааны явцад хохирогч шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгч рүү халдаж буй үед авах арга хэмжээний хүрээнд:

1. Шүүгдэгч Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр хохирогч С нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүхийн шийдвэр, тогтоолыг уншиж сонсгох үед шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж шүүгч рүү усны саваа шидэж, үг хэлээр заналхийлэх үед хамгаалалтын цагдаа, офицер шүүгчийн аюулгүй байдлыг хангаж шүүх бүрэлдэхүүнд халдсан хохирогч С-ийг шүүх хуралдааны танхимаас албадан гаргалаа.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/51-3.JPG

2. Шүүгдэгч Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож буй хохирогч С нь шүүгдэгч Э рүү халдаж шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд энэ үед хамгаалалтын цагдаа нар шаардлагатай арга хэмжээг авч, шүүгдэгчийн болон шүүх хуралдааны бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, хохирогч С-ийг шүүх хуралдааны танхимаас албадан гаргалаа.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/51-4.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 836   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд