Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-08-2014, 14:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр шүүхийн сургалт болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн эхний есөн сарын шүүн таслах ажиллагааны талаар олны анхаарлыг татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгнө. Тухайлбал тус шүүхээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, Хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 12 настай иргэн Е-гийн амь насыг бүрэлгэсэн Г.Гантөмөр нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 11:00 цагт болно.
 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн admin   Үзсэн: 982   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930