22-05-2017, 17:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх шүүхийн 1 давхарт засвар үйлчилгээ хийж дууслаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, мэдээллэх, байгууллагын соёл, өнгө төрхийг сайжруулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд шүүхийн 1 давхарт засвар үйлчилгээний ажлыг хийж дуусгалаа. Мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн өөртөө үйлчлэх хэсгийг тохижуулсан /нэхэмжлэлийн загварын ширээ байршуулж, иргэд нэхэмжлэл, хүсэлт гаргах загварыг эрх зүйн тус бүрээр нь ангилан иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй болгосон/, шүүхийн мэдээлэл лавлагааны өрөөг шилжүүлж зай талбай гарган, нээлттэй шүүхийн мэдээллийн төв болон мэдээлэл лавлагааны үйлчилгээний цонхонд иргэдийг бичиг баримтаа цэгцлэх мөн гарын үсэг зурах зэрэгт ашиглагдах тавцан гаргаж өгсөн, Эрүү болон иргэний хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулах дэлгэцийг байршуулсан, шүүх хуралдааны шууд дамжуулалтыг иргэд ая тухтай үзэх болон шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн түр хүлээлгийн зай талбайг чөлөөтэй болгож 2 ширхэг буйдан байрлуулсан байна.

Мөн шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг шүүхийн 1 давхарын 101 тоотод, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Б.Хулангоо нарыг 105 тоотод шилжүүлж, мэдээлэл лавлагааны хэсгийг тохижуулж өрөөний зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлын нэг нь шүүхийн 1 давхарыг засвар үйлчилгээний ажил байсан бөгөөд тус шүүхийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, сэтгэл зүтгэл нэгдэн энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ.

Засвар хийхийн өмнөх зураг:

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-1.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-2.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-3.JPG

Засвар хийгдсний дараах зурах:

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-4.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-5.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/33-7.JPG 

 

Шүүхийн 1 давхарт засвар хийснээр өмнө нь байсан бага зай талбайг чөлөөтэй болгож сайжруулсан бөгөөд иргэд байгууллагад үйлчилгээ үзүүлэхэд ая тухтай болсон нь шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлээс илэрч байна.

Шүүхийн өнгө үзэмж болон шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн ая тухтай байдлыг хангахад чиглэсэн дээрх ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олон болон туслаж дэмжсэн албан байгууллагуудад талархсанаа илэрхийлж, цаашдийн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


Нийтэлсэн admin   Үзсэн: 973   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд