Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-02-2017, 15:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх нүүдэллэн ажиллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2017/9-1.JPG

Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын төрийн албан хаагч болон иргэдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүн таслах ажиллагааг орон нутагт явуулах зорилгоор тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, Тамгын газрын дарга Д.Ганбат, шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумдуудад нүүдэллэн ажиллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/9-2.JPG

Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумдуудын төрийн албан хаагчид болон ард иргэдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын товч мэдээлэлийн талаар Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар болон Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар шүүгчийн туслах Б.Сосорбарам нар тус тус мэдээлэл хийж, 83 иргэнээс санал асуулга авч, тэдний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцав.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/9-3.JPG

Нүүдэллэн ажиллах хугацаанд 35 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар 5 өргөдөл тус тус шинээр хүлээн авч, 9 иргэний хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар 5 өргөдлийг тус тус шийдвэрлэж шүүн таслах ажиллагааг орон нутагт явуулж, иргэдэд хүрч ажиллаа.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/9-4.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 778   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арванхоёрдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031