13-01-2017, 18:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн боллоо

http://kharkhorincourt.gov.mn/file2017/4-2.JPG
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын ажилчин, алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр спорт ордонд зохион байгууллаа. 
http://kharkhorincourt.gov.mn/file2017/4-3.JPG
Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих 423-р ангийн ажилчин, албан хаагч нар идэвхтэй оролцсон юм. Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нар эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг оролцлоо.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/4-1.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 795   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй