5-12-2016, 18:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь салбар хороо хуралдлаа

      "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо"-ны Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь салбар хорооны хуралдааныг шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат даргалж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдлаа.

    Өвөрхангай аймаг дахь салбар хорооны гишүүдийнолонхийн саналаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасангсалбар хорооны менежерээр томилож, салбар хорооны гишүүдийн бүртгэлийг шинэчлэн, гишүүнчлэлийг сэргээсэн. "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон ээлжит бус их хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж, холбооны зорилго, чиг үүргийг сурталчилж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа нэгтгэн Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

        Мөн энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дэргэд ба Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны гишүүдийг шинэчлэн сонголоо.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/59-1.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 790   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд