18-11-2016, 18:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу харьяалах сумдын нийгмийн даатгалын байцаагч, төрийн захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийг оролцогчид хамтдаа тодорхойлох, мөн шүүхийн шинэтгэлийг сурталчилах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зөвлөгөөн зохин байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/56-1.JPG

Уг зөвлөгөөнд Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Баян-Өндөр сумдуудын тамгын газрын дарга, төрийн захиргааны мэргэжилтэн, нийгмийн даатгалын байцаагч нар оролцлоо. Зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчдөд тус шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нь Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэгт анхаарах зарим асуудал, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, шүүгчийн туслах Б.Сосорбарам Нөлөөллийн мэдүүлгийн талаар, Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, журмаар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Бат-Отгон шүүхэд ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хууль тогтоомж, журмын дагуу хүлээн авах, бүртгэх, хуваарлах асуудлын талаар мэдээлэл өгч Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль,шүүхийн шинэтгэлийг сурталчлан ажиллаа. Мөн ирсэн төлөөлөгчдөд мэдээллийн самбар болон гарын авлагыг тараан өгсөн.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/56-2.JPG

 

Зөвлөгөөнийтөгсгөлд зөвлөгөөнзохион байгуулсанд төлөөлөгчидталархал илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авснаар зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/56-3.JPGhttp://kharkhorincourt.gov.mn/file2016/56-4.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 738   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд