Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хархорин сумын Онцгой байдлын хэлтэсийн Гал унтраах албаны 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ахлагч А.Чимгээ болон онцгой байдлын салааны захирагч дэслэгч Б.Өсөхбаяр нар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, "Галын аюулгүй байдал”, "Гамшгийн бэлэн байдлын иж бүрдэл”, "Гал түймрийн аюулаас, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвтэй сургалт хийлээ.
Тус шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдан сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.