Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах Б.Сосорбарам нь 2016 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хөдөлмөрийн маргааны тухай ойлголт” сэдвээр, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн нь "Шүүхийн шийдвэрийн тухай ойлголт, шүүхийн шийдвэр боловсруулахад анхаарах зарим асуудал” сэдвээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтад шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид бүрэн хамрагдаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн юм. Мөн тус шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадсаны дагуу шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичиг дарга Б.Хулангоо нар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан А-д холбогдох эрүүгийн хэрэгт дүн шинжилгээ хийж, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилчдын дунд хэлэлцүүлэг явууллаа.