21-10-2016, 16:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Цэцэгжүүлэлтийн аян

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас санаачилсан тус шүүхийн байр, өрөө тасалгаа, шүүхийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлэх зорилгоор "Цэцэгжүүлэлтийн аян” 3 сарын хугацаатай аяныг тус шүүхийн шүүгч, ажилчдын дунд зохион байгуулсан.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/50-1.JPG

Уг аянд тус шүүхийн шүүгч ажилчид идэвхтэй оролцлоо. Шүүхийн гадна талын хайсанд модлог ургамал суулгаж мөн дотор талд цэцгийн мандлын суурь шинээр хийж мандалд цэцэг тарьлаа. Өрөө тасалгаанд нийт 60 ширхэг тасалгааны цэцэг нэмж тарьж ургуулсан байна. 

http://kharkhorincourt.gov.mn/file2016/50-2.JPG

Шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Цэцэгжүүлэлтийн аян”-ыг дүгнэх, шалгаруулах комисс удирдамжинд заасан шалгуур үзүүлэлтээр шалгаруулалтыг зохион байгуулж дүнгээ гаргалаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/50-3.JPG

Цэцэгжүүлэлтийн аянд Тэргүүн байр шүүгч Ц.Дагиймаа, Дэд байр шүүгчийн туслах Лхагвасүрэн нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлийг 2016 оны 1 дугаар сарын 21-ний өдөр гардууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/50-4.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1262   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд