19-07-2016, 12:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ

Эрүүгийн шүүх хуралдаан: 
 
 

1. Шүүгдэгч Н.Энхманлайд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

Шийдвэрлэсэн байдал:

 

Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Буянт овгийн Нямсүрэнгийн Энхманлайг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхманлайд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

 

Даргалагч Г.Энх-Амгалан


2.Шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
 
Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 
 Даргалагч Ц.Дагиймаа
 
 
Иргэний шүүх хуралдаан:

 
1.Н.Булганы хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан
хэлэлцээд:
 
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Даргалагч Г.Энх-Амгалан

 2.Б.Даваагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан

хэлэлцээд:
 
Шийдвэрлэсэн байдал:

        Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Даргалагч Г.Энх-Амгалан

 

 3. М.Дэнсмаагийн С.Сэрээнэн агсаны ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

Шийдвэрлэсэн байдал: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 

 

Даргалагч Ц.Дагиймаа

 

4. Б.Эрхэм-Ундрахын нэхэмжлэлтэй Д.Очирбатад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг:

 

Шийдвэрлэсэн байдал:  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

 

  Даргалагч Г.Энх-Амгалан

 

5.Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Сандагсүрэнд холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг:

 

Шийдвэрлэсэн байдал:  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

 

Даргалагч Ц.Дагиймаа

  

6. А.Дагиймаагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

Шийдвэрлэсэн байдал:  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Даргалагч Г.Энх-Амгалан

 

7.Д.Оюунгэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

Шийдвэрлэсэн байдал:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

  

Даргалагч Ц.Дагиймаа

 

8.Ц.Чинбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

 Шийдвэрлэсэн байдал: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Даргалагч Г.Энх-Амгалан 

 

9. Т.Дулмаажавын хэлмэгдлийн нөхөн олговор гаргуулах тухайхүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

 

Шийдвэрлэсэн байдал:  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Даргалагч Г.Энх-Амгалан

 

10.М.Рэнцэнхандын нэхэмжлэлтэй Г.Норлохсүрэнд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг:


Шийдвэрлэсэн байдал: 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Даргалагч Ц.Дагиймаа

 


 

 

 

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 654   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд