31-05-2016, 09:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт зохион байгуулагдлаа

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт 2016 оны 5 дугаар сарын 25-27–ний өдрүүдэд Шүүхийн сургалтын ‘’Баяндөхөм’’ төвд амжилттай зохион байгуулагдлаа.



 

Иргэний хэргийн анхан шатны 33 шүүхийн 44 эвлэрүүлэн зуучлагч, 5 эвлэрүүлэн зуучлагчийн туслах хамрагдсан тус сургалтанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн нийтлэг үндэслэлийн талаар шинэ мэдлэг олж авснаар тухайн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах, тулгарч байсан хүндрэлтэй асуудлын талаар нэг мөр ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой сургалт болж нийт эвлэрүүлэн зуучлагчид талархал илэрхийлж сэтгэл хангалуун буцлаа.



 

 

Мөн Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хөгжүүлэхэд онцгой идэвхи санаачилга гарган, үр бүтээлтэй ажилласан эвлэрүүлэн зуучлагч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ‘’Өргөмжлөл’’, мөнгөн шагналаар шагнав.

 


 


Нийтэлсэн admin   Үзсэн: 699   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд