11-04-2016, 15:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/17-4.JPG

 

Шүүгч Ц.Дагиймаагийн "Шүүгчийн тангараг өргөх” ёслол 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн Тамгын газар зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан болон шүүхийн тамгын газрын албан хаагчид, Хархорин сумын засаг дарга Л.Энхбат, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын дарга, хууль цаазын ахлах прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Д.Бат-Өлзий, Б.Алимаа, Хархорин дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах төлөөлөгч, ахмад н.Батболд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсгийн дарга, ахмад Ш.Сүхтулга, шүүх хуралдааны дэг сахиулагч тахар Б.Чимгээ болон хууль хяналтын байгууллагын албан хаагчид урилгаар оролцов.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/17-1.JPG

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат Тангараг өргөсөн шүүгчид "Үг нь цэцэн, үзэг нь хурц” байхыг хүсэн ерөөв.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/17-2.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2016/17-3.JPG

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 1035   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд