4-03-2016, 12:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийн томилолтын ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгээр тайлан тавилаа. Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, хэргийн хөдөлгөөний удирлагын хэлтэс болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн төлөөлөл ажиллав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

Томилолтын ажлын хэсгийг шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, шүүгч, ажилтнууд угтан авч, шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхим, ажиллах орчин нөхцлөө танилцууллаа. Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр 2012 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон тус шүүхийн байранд Шүүхийн тамгын газар, 4 дүгээр тойргийн Тахарын хэсэг байрладаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгч Г.Энх-Амгалан, Б.Сарантуяа нарын шүүх бүрэлдэхүүн Хархорины шүүхэд шүүн таслах ажиллагааг явуулж байна. 2 шүүх хуралдааны танхимтай, өдөр бүр эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаан хийгддэг тус шүүхийн ачаалал бага биш. Н.Лүндэндорж дарга шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан нараас шинэ шүүгчийн хувьд эрүү, иргэний хэргийг аль алийг нь шийдэхэд тулгарч буй бэрхшээл, хэргийн ачаалал болон нутаг орондоо ахуй амьдрал хэр төвхнөсөн эсэхийг асууж, харилцан санал солилцлоо. Тамгын газрын дарга Д.Ганбат, мэдээлэл лавлагааны ажилтны хамт иргэний програмд иргэд өөрсдийн кодоор нэвтэрч, хэргийнхээ явцтай танилцах боломж хэрхэн хангагдаж байгааг ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хөдөө орон нутгийн иргэд компьютер хэрэглээний мэдлэг дутвал шуурхай тусалж, тайлбарлаж өгдөг эсэхийг лавлаад, эвлэрүүлэн зуучлал, Тахарын хэсгийн үйл ажиллагаа, түр саатуулах байртай танилцаж, эвлэрүүлэн зуучлагч одоогоор 138 хүсэлт хүлээн авснаас 120 маргааныг амжилттай шийдвэрлэсэн, Тахарын хэсэг 10 хүний бие бүрэлдэхүүнтай ажилладаг зэрэг товч мэдээллийг авав. Үүний дараа шүүгч ажилтнуудтай уулзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 жилийн тайлан, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үр дүн, цаашдын зорилтыг дэлгэрэнгүй танилцууллаа. Профессор Н.Лүндэндорж " Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол улсын ерөнхийлөгч болон шүүхүүдэд жил бүр тайлангаа тавьж ажиллаад 3 жил болж байна. Энэ удаагийн тайланг 2015 оноор хязгаарлалгүй өргөн хүрээнд тайлагнахаар зорилоо. Тиймээс шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг тус бүрчлэн та бүхэнд танилцуулья” хэмээн онцлов. Шүүхийн эрх зүй, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл, нээлттэй шүүх, шүүхийн эдийн засаг, мэргэшсэн шүүх, шүүгч, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн аюулгүй байдал, шүүхэд итгэх иргэдийн итгэл зэрэг Монголын шүүхийн түүхэнд гарсан 10 үр дүнг тайлагнан, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсч, харилцан ярилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа


"Шүүхийн шинэтгэлийн ололт, амжилтыг "өлгийдөх” бэхжүүлэх, хамгаалах, басхүү үгүйсгэшгүй нөхцөл байдал биднийг хүлээж байна. Санаа амрах болоогүй” хэмээснээр яриагаа өндөрлөсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, ажлын албаны хичээл зүтгэлд шүүгч, ажилтнууд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Томилолтын ажлын хэсэг энэ өдрийн төгсгөлд Архангай аймаг дахь шүүхийг зорилоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа

 

Ш.Отгонцэцэг

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 1118   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд