13-11-2015, 14:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М.Батзаяа би орон сууц бариулахаар энэ талаар үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанитай гэрээ хийсэн боловч гүйцэтгэгч тал гэрээгээ зөрчиж, орон сууцыг барьж өгөөгүй учир Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн.

 

 

Уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шиийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүйн улмаас давж заалдах гомдол гаргаснаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанд Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар онлайнаар намайг хуралдаанд оролцуулсан нь миний хувьд зардал мөнгө, цаг зав хэмнэсэн үнэхээр талархууштай ажиллагаа байсан. Шүүх хуралдаанд онлайнаар оролцоход шүүх хуралдааны танхимд сууж байгаа мэт сэтгэгдэл төрж асуух асуулт болон хариултаа чөлөөтэй хэлж байгаагаараа давуу талтай байсан. Зайнаас буюу онлайн хэлбэрээр шүүх хуралдаанд оролцоход техник тоног төхөөрөмжөөр хангасан байдал, түүнийг ажиллуулж байгаа шүүхийн ажилтнуудад баярлаж байна.


Шүүхийн шинэчлэл явагдаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа сонсож байсан боловч үүнийг өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үйлчлүүлж мэдэрлээ. Шүүх нотлох баримтыг үндэслэн шударга шийдвэр гаргадаг юм байна. Шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн IТ нар өөрийн ажлаа хууль журмын дагуу хугацаанд нь гүйцэтгэж, шуурхай зохион байгуулж, шүүхийн шийдвэр нийтэд ил тод хүрч, шүүхийн мэдээ мэдээлэл нээлттэй болсонд баяртай байна. Та бүхний энэхүү ажилд амжилт хүсье.


 

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М.Батзаяа

Нийтэлсэн admin   Үзсэн: 758   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд