1-10-2015, 17:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ахмадын баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/59-3.JPG

   

     Ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус шүүхэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч Б.Оюунцэцэг, бичээч, шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Сономбалнарыг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

     Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтулга ахмадууддаа баярын мэнд хүргэж, өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.

     Ахмадууд маань шүүхийн түүхийг бүтээлцэн ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцан, дурсгалын зураг татуулж, хамт олондоо талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилт хүсэж, ерөөлөө хайрласан юм.

     Ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахмад буурлууддаа урт удаан насалж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2015/59-1.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2015/59-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 949   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд