18-05-2015, 14:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдийн төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2015/48-1.JPG 
Тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Иргэдийн төлөөлөгч нарын сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, Тамгын газрын дарга Т.Ганжолоо, шүүгчийн туслах Д.Бат-Отгон, Г.Гандөш, Т.Лхагвасүрэн, Ц.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, Б.Сосорбарам, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, 2015 онд иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар оролцон санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцлаа. Сургалт "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох оролцооны талаар”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвүүдиын хүрээнд болж өнгөрлөө.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/48-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 917   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд