19-12-2022, 17:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төрийн жинхэнэ албаны Тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг ханган тус шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд шинээр томилогдсон Н.Ням нь "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх”- ээ тангараглалаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 208   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд