17-10-2022, 07:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ – ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” ЗОРИЛТОT ЖИЛИЙН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2022 оныг "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх – Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан тус шүүхийн тамгын газраас дараах ажлуудыг гүйцэтгэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хот хоорондын зам дагуу 200 гаруй хайлаас мод тарилаа.

 

Байгууллагын гадна талбайг зүлэгжүүлэх ажлыг 2022 оны 05, 07 дугаар сард зохион байгуулж, 250 мкв талбайг зүлэгжүүлэн, цэцгийн мандалд 40 ш хун цэцэг тарилаа.

 


Ногоон байгууламжид байнгын арчилгаа, усалгааг хийж, модны тайралт таналтыг 05, 08 дугаар сард хийлээ.

 

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын эзэмшил талбайд 5 гацуур, 10 агч мод тарилаа.

 

Байгууллагын дотоод орчныг өнгө үзэмжийг нэмэх, ажиллагчдад ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр шинээр 36 цэцэг тарилаа.

 

Тус шүүх нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс дулаан, цэвэр ус хангамжийн төвлөрсөн системд холбогдож, сумын хэмжээнд яндангийн тоог буурууллаа.

 

Байгууллагын гадна орчмын талбайн их цэвэрлэгээ 2022 оны 04, 09 дүгээр сард хийж, хог хаягдлыг тогтмол ачуулж байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 210   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд