29-09-2022, 14:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БАЙГУУЛЛАГЫН НОМЫН САНТАЙ БОЛЛОО

 

Тус шүүхийн тамгын газраас "Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд номын сан байгууллаа.

 

Шүүгч, албан хаагчдын дунд ном хандивлах аяныг зохион байгуулж мэргэжлийн болон хууль эрх зүй, хүүхдийн, уран зохиол, шинжлэх ухаан, хувь хүний хөгжил, ур чадвар гэсэн 6 төрлийн 170 гаруй номтой болж, албан хаагчид чөлөөт цагаа зөв өнгөрөөх, мэдээлэл авч, мэдлэг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн шүүхийн харуулын цагдаа нарт номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.

 

"Ном унш, номноос суралц. Тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно” Фёдор Достоевский
 
Шүүхийн тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 243   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд